“Madness” хамтлагийн ахлагч Сайхнаа “Хотын гудамж” дууны клипээ шинэчилжээ. Тэрээр 2008 онд энэ дуунд анх клип хийн, үзэгчдийн хүртээл болгосон нь өнөөдрийг хүртэл хит хэвээр байгаа билээ. Тэгвэл Сайхнаа энэ удаад “Хотын гудамж” дуугаа “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй хамтран дуулж, “Улаанбаатар хотын гудамж” нэртэйгээр дүрсжүүлжээ. Тэд дууныхаа найруулгыг өөрчилж, илүү шинэлэг, сонсголонтой болгосон байлаа. Мөн уг клипэнд Монголын шилдэг гитарчдын нэг, “A Sound” хамтлагийн гитарчин Атка тогложээ.
Сонирхуулахад, Сайхнаа 2011 онд өөрийн бие даасан анхны “Madness-2 Saikhnaa” цомгоо гарган, цомгийн баяраа хийхдээ анх удаа тайзнаа “Харанга”-ын Х.Лхагвасүрэнтэй хамтран “Хотын гудамж” дууг дуулж байсан юм. Түүний дараа олон хүнээс тэднийг уг бүтээлээ хамтран клипжүүлээч ээ гэсэн санал ирсэн нь ийнхүү биеллээ оллоо.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ