Зайрмагны 300 төгрөг хэлэлгүй авсан хэрэгт буруутган долоон настай хүүгээ харгисаар зодсон хойд эцгийн тухай дуулиан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олныг цочроосон. Хохирогч хүүгийн хойд эцэг болох Г.Түмэнжаргалыг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хаалттай шүүж, жирийн дэглэмтэй хорих ангид 5.6 жил ял эдлүүлэх шийтгэл оногдуулжээ.
Г.Түмэнжаргал нь дагавар хүүгээ гурван цагийн турш зодож, хоёр гарын ясыг нь цуулж, толгойг нь хагалан, бүхий л биеийг нь хөх няц болтол нь зодсон юм. Хүүг зодож байх үед нь ээж нь хамт байсан бөгөөд хөрш эмэгтэй нь цагдаагийн байгууллагад хандсанаар хүүг аварсан юм. Аавдаа зодуулсан хүү одоо ээж, эмээгийнхээ халамжид очоод байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүгийн толгой, гар, нуруу, дал, хөлд гэмтэл учирсан нь шинжээч эмч болон бусад нотлох баримтаар нотлогдсон юм.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ