Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хослон дуулаачдын тоог нэгээр нэмлээ


Дуэт буюу хосоороо дуулдаг уран бүтээлчдийн хайрын болон гэр бүлийн сэдэвтэй уран бүтээлүүдийг сонсогчид арай илүү дотно хүлээж авах нь бий. Манай зохиолын дууны гэж нэрлэгдэх салбарт Вандан, Дуламсүрэн нараар ахлуулсан ийм дуучид олон ч цагийн эрхээр хоёр тийш болж, хувь хувийнхаа уран бүтээлийг хөөх нь нийгэмд нэгэнт тогтсон үзэгдэл болжээ. 

Харин тогтолцооны хувьд харвал хамт амьдардаг, хайр сэтгэлтэй, тэр бүү хэл гэр бүл болж, үрийн зулай үнэрлэсэн тийм л дуучид хослон дууны ертөнцөд үнэнчээр бүтээлээ хийж үлдсэн мэт санагдана. Эдгээр цөөхөн нэг нь залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар юм. СУИС-ийг энэ хавар төгсөх тэдний хувьд нэгд гэр бүлийн хоёр төдийгүй саяхан Аялгуу нэртэй хөөрхөн охинтой болж, аз жаргалаар бялхаж яваа залуу хос билээ. 

Тэд тус тусынхаа уран бүтээлээр олны танил болж, цомгоо гаргасан ч Сар шинийн баяраар “Энх мэндийн хадаг” хэмээн сайхан дууг амьдруулан дүрсжүүлсэн нь олон хүнээс урмын үг сонсч, сайхан хүлээж авахад хүргэсэн гэнэ. Тэгвэл үүндээ урамшсан тэд саяхан “Илбэе” нэртэй нэгэн шинэ уран бүтээлийг хамтдаа амилуулан олны хүртээл болгожээ. Энэ дуу өнөөдрөөс эхлэн үзэгч, сонсогчдын хүртээл болж байгаа юм байна. Сургуулиас нь дахин нэг хос уран бүтээлчид төрж байгаад СУИС-ийн багш нар ч ам сайтай байгаа юм билээ. “Илбэе” дууг хүлээн авна уу.