Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор согтууруулах ундаа худалддаг болон үйлчилдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн баталсан билээ. Уг тогтоолоор хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж 08.00- 24.00, зоогийн газар 07.00- 24.00, баар 15.00-24.00, кафе 10.00-22.00 цаг хүртэл ажилж байхаар заасан бөгөөд энэ шийдвэрийн хэрэгжилт нийслэлийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү тогтоол шөнийн цэнгээний газруудын хувьд тэгш бус үйлчлэн, зарим “дархлагдсан” газрууд бараг өглөөний нар мандтал ажилж байгааг мэдэхгүй хүн үгүй. Улаанбаатарт хууль хэрхэн зөрчиж болдгийг яруу тодоор харуулсан нэгэн тод жишээ бол “Доргио” шөнийн цэнгээний газар. Аргагүй л ардаа “том” хүнтэй энэ бааранд цагдаагийн ажилтнууд ирсэн ч “нөлөөлөх”-өө больсон шиг. Манайд л дээгүүрт жагсдаг байсан “Metropolis”, “Brix” зэрэг цэнгээний газрууд ар араасаа хаалгаа барьж байхад энэ газарт хууль үйлчлэхгүй, шөнө оройн цагаар амьдрал “буцалж”, Монголын хуулийг ийнхүү уландаа гишгэсээр байх гэж үү? Юутай ч манай дуранд “Доргио”-гийн гадаа юу болж байгааг өөрсдийн дурандаа буулгаснаа та бүхэнд хүргэж байна.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ