Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Германы Халле хотноо үргэлжилж буй “Химийн цом”-ын тэмцээний аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Тэмцээнд дэлхийн 18 орны 100 гаруй боксчин оролцож байна.
Олон улсын “А” зэрэглэлийн “Химийн цом”-ын 40 дэх удаагийн тэмцээнд Монголын зургаан тамирчин хүч сорьсноос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Ж.Еркин /52 кг/ нар хүрэл медалийн болзол хангаж, медалийн өнгө хувиргах тоглолтод дийлдсэн бол Гавьяат тамирчин Н.Төгсцогт аваргын төлөө тоглохоор болоод байна.
Лондонгийн зуны олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 56 кг-ын жинд дөрөвний нэг шигшээд Германы Омар эл-Хагийг 19:9 харьцаатай ялж, улмаар хагас шигшээд ОХУ-ын тамирчин Владимир Никитинийг 13:7 харьцаагаар буулган авсан байна. Тэрбээр өнөөдөр аваргын алтан медалийн төлөө Францын боксчин Энтони Бретэй тоглох юм.
Залуу тамирчин Г.Ган-Эрдэнийн тухайд 49 кг-д шөвгийн наймын шатанд Мавритусын тамирчин Корнет Дидьег 20:8-аар ялж, хүрэл медалийн болзол хангасан ч хагас шигшээд Казахстаны Биржан Жакыповд дийлдлээ. Тоглолт эн тэнцүү өрнөж, 15:15 харьцаатай оноо тэнцсэн бөгөөд шүүгчдийн саналаар Казахстаны тамирчинд ялалт өгсөн байна.
52 кг-д Ж.Еркин шөвгийн наймд Унгарын боксчин Норберт Калуяг 21:15-аар ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Харамсалтай нь, медалийн өнгө хувиргах тулаанд ОХУ-ын шилдэг тамирчин Миша Алоянд ялагдаж, хүрэл медаль дээр буусан байна.
ОУХМ Д.Отгондалайгийн хувьд 60 кг-д эх орноо төлөөлж, шөвгийн наймд буюу хүрэл медалийн төлөө ОХУ-ын боксчин Адлан Абдурашидовтой тулалдсан. Тоглолтын хоёрдугаар үед манай тамирчны хөмсөг задарснаар шүүгч тоглолтыг зогсоож, өрсөлдөгч тамирчинд ялалт өгсөн байна.
Монголын шилдэг боксчдын нэг ОУХМ З.Энхзоригийн тухайд 64 кг-ын жинд тоглож, эхний тулаандаа Данийн боксчин Инок Мвандилаг 14:5-аар ялсан ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Казахстаны Мерей Ашкаловт 5:19 харьцаатай ялагджээ.
Мөн 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Францын Чабане Феимийг 12:8 харьцаатай ялж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын Андрей Замкововтой эн тэнцүү өрсөлдөж, ганцхан онооны зөрүүгээр буюу 11:10 харьцаатай дийлдсэн байна.
Баг тамирчид Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор “Химийн цом”-д өрсөлдөж байна. Боксчид тус тэмцээний дараа Чехийн Усти-над-Лабем хотноо болох Гран-при тэмцээнд оролцох юм.
Сануулахад, хамгийн сүүлд 2009 онд “Химийн цом”-ын тэмцээнээс Б.Жавхлан аваргын алтан медаль хүртэж байжээ. Тухайн жил Д.Отгондалай мөнгөн медаль зүүж байсан бол өнгөрсөн жил П.Сэрдамба мөнгөн медалийн эзэн болж байсан юм.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана