Хувиараа бизнес эрхлэгч иргэд энэ сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 дүгээр заалтад “ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500м-ийн дотор тамхи худалдаалахыг хориглоно” гэсэн заалтыг өөрчилж өгөхийг төр засгаас хүсэж илэрхийллээ. Тэд энэ хуулийг уг заалт бодит байдалд нийцэхгүй, худалдаа эрхлэгчдийг хэт хавчсан байгаа учраас 100 м болгон өөрчлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд саналаа хүргүүлж байгаа юм байна. MN мэдээллийн төвд болсон хэвлэлийн хуралд оролцогч худалдаа эрхлэгчид хуулиа дээдэлж, дэмжиж байгаа бөгөөд гагцхүү уг заалт нь олон сөрөг үр дагавар үүсгэж, гадуур таксины жолооч болон орцны жижүүр гэх мэтийн хүмүүс тамхийг ширхэглэн болон хайрцагаар нь худалдаалж, хэвийн үнээс нэг дахин өндөр үнээр зараад эхэлсэн гэдгийг онцоллоо. Мөн тэд тамхийг сурталчилж, ширхэглэн зарах гээгүй, зөвхөн хувиараа худалдаа эрхлэгч иргэдийн ард байдаг олон хүний амьдрал ахуйг бодолцон, бодит байдалд уг заалт нийцэж байгаа эсэхийг судлаад ганцхан заалтыг өөрчилж өгөхийг хүсэж байгаагаа хэлсэн юм.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ