“Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос”


Өнөөдрийн бидний нийгэмд нэг нэгэндээ тусалж, бие биенээ хайрлах залуус өдрөөс өдөрт багассаар байгаа. Тэгвэл саяхан элэгний хорт хавдартай хүүхдэд хандив цуглуулахаар “I loft”-д нэгэн арга хэмжээ зохиогдсон билээ. Харин үүнд Ган-Эрдэнэ хэмээх залуухан бизнесмэн сая төгрөг дээр нь Iphone 5 утсыг хандивласан юм. Өдгөө 20 дөнгөж гарч яваа ч өвдөж, зовж яваа нэгэндээ тусламжийн гараа сунгасан түүнд амжилт хүсье.