Дөлөөгийн бухимдал


Монголын хамгийн анхны реалити шоу нэвтрүүлгүүдийн нэг болох “Миний гэр-2” реалити шоуны ялагч, Sync хамтлагийн дуучин У.Энхдөл буюу та бидний дууддгаар Дөлөө ойрын үед их л бухимдуу явах болсон  гэнэ. Учир юу гэвэл мань хүн Их Засаг их сургуульд суралцдаг бөгөөд тодорхой шалтгааны улмаас жилийн чөлөө авсаар 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж нутаг буцаагүй оюутан жүжгийн гол баатар болж яваа сурагтай. Тэрээр одоо  Их Засаг их сургуулиас зохион явуулдаг “Супер студент-2” реалити шоу нэвтрүүлгийн хөтлөгчийн үүргийг амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү ажлаараа сургуулийнхаа хайр, хүндэтгэлийг хүлээж авахаар төлөвсөн бололтой. Харамсалтай нь Их Засаг их сургуулийн зүгээс түүнийг хичээлдээ суугаагүй  гэсэн үндэслэлээр төгөсгөх боломжгүй гэсэн хариу өгсөнд тэрээр их л бухимдаж тэгвэл би энэ шоу нэвтрүүлгийг чинь хөтөлж чадахгүй гэж хаалга савж гарсан сурагтай.  Их Засаг их сургуулийн маркетингийн алба  “Супер студент-2” реалити шоуныхоо хөтлөгчөө алдах уу? Нүдээ аниад Дөлөөг төгсгөж хөтлөгчтэйгээ үлдэх үү? гэсэн хүндхэн асуудалд ороод байгаа гэнэ.