Өлзийхүүгийн аминчлал


 С.Өлзийхүү охинтойгоо хамтран“Шинэ өнгө” продакшнаа байгуулаад удаагүй ч хүчээ авч байгаа. Ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн Х.Баярмаа ч “Дэлхийн мисс”-т оролцож, Монголын загварын тайзнаа байнга алхах болж, олны нүдэнд ч өртөөд байгаа аж. Охиныхоо ар ажил, PR-ыг нь хийдэг С.Өлзийхүү охиндоо “Боломж л гарвал бүгдийг хийгээрэй” хэмээн аминчлан захьдаг гэсэн шүү. Охин нь ч амжилтанд хүрэхийн тулд ээжийнхээ үгнээс ер гарахгүй гэдгээ ч амласан.