Монгол Улсын хүн амыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах, дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуульд оруулсан хамгийн гол өөрчлөлт нь тамхи татахыг хориглох газрын хүрээг тэлсэн явдал юм.
Хуульд оруулсан өөрчлөлтөөр баар, цэнгээний газар, зочид буудлын нийтийн танхим, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, хонгил, цахилгаан шат, албан байгууллагын ажлын байрны дотоод орчин, автобусны буудал, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчимд тамхи татахыг хориглосон.
Мөн баар, цэнгээний газар, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр дотор болон интернэтээр тамхи худалдахыг хориглосон.
Хэрэв хориглосон газруудад тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөгөөр, албан байгууллага бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм.
Засгийн газрын тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын нэгж, эрх бүхий албан тушаалтан нь Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэж заажээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө