Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөөр гялалзаж, уран бүтээлээ туурвиж явсан сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт амиа алджээ. Тэрээр өчигдөрхөн гадаадаас эх орондоо ирээд байсан аж. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч гадны нөлөөтэй нас барсныг эх сурвалж мэдээллэж байна.
Цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж буй бөгөөд түүний сууж явсан таксины жолооч болон жолоочийн ахыг холбогдуулан шалгаж эхэлжээ. Түүнтэй хамт "25-р суваг" телевизийн “Больё, болоош дээ” нэвтрүүлгийн хөтлөгч н.Санги явж байсан ч шөнийн 03-04 цагийн үед гэртээ харихаар салсан гэж мэдүүлсэн байна.
Цагдаа нар энэ хэргийг ахуйн сэдэлтэй гэмт хэрэг гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ. Гэмт этгээд хохирогчийн амь насанд халдахдаа хоолойг нь боосон бололтой. Хэвлэл мэдээллийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч ид хийж бүтээх насандаа ийнхүү таалал төгслөө.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө