Загварын салбарт өөрийн гэсэн байр сууриа хэдийн олсон UMBRELLA fashion сэтгүүлийн “SPRING” улирлын цоо шинэ, өвөрмөц дугаар худалдаанд гарлаа. 88 нүүртэй болон өөрчлөгдсөн UMBRELLA сэтгүүл загвар, эрүүл мэнд, соёл урлаг, дуу хөгжим, дэлхийн сонин хачин гээд асар олон талын мэдээллийг нэг дор багтаасан байна.
Энэ удаагийн дугаарт цувралаар гоо сайхны мэсгүй аргын талаар дэлгэрэнгүй хүргэхээс гадна Монголдоо ч хийлгэх боломжийн тухай нийтэлжээ.
Уламжлал ёсоор олны танил хамтлаг, дуучид, загвар өмсөгчдийг зочноор урин тэдэнтэй халуун дотно ярилцсан сонирхолтой ярилцлагуудыг уншиж Umbrella fashion style-г хэрхэн бүтээхийг фото зурагнуудаас харах боломжтой. Нилээн удаан уулзаагүй зочдыг алс холоос урьсан байна. Үүнд Take off хамтлагийн Баагий. Тэрээр хамтлагийнхаа тухай, гэр бүлийнхээ тухай, залуу хүний хийж бүтээх их үйлсийнхээ тухай дуулгаж, дуучин Акбота хөөрхөн хүү, гэр бүлийн, найз нөхдийнхөө тухай дотно ярилцсан бол залуу дуучин Миногийн өнгөлөг зургууд Umbrella fashion сэтгүүлийг чимжээ.
Сэтгүүл гадаад дотоодын шуугиантай папараци мэдээлэл, сонирхолтой шинэ содон зурхай, загвар зохион бүтээгчийн шилдэг загварууд, охид бүсгүйчүүддээ зориулсан 100 гаруй төрлийн “set” хувцасны загварыг танилцуулжээ. Дэлхийн томоохон наадам Grammy, Алтан бөмбөрцөг, загварын томоохон арга хэмжээний Fashion week – үүдийг онцолжээ.
Umbrella сэтгүүл Улаанбаатар хотын бүх номын дэлгүүр, томоохон худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна. Мөн Монгол Шуудан, Түгээмэл Шуудангаар дамжуулан аймаг суманд захиалгаар хүрч байна.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана