УДЭТ-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гэгээн муза 2013" наадам ирэх сарын 27-нд болно. Өдгөө 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг наадмын санаачлагч нь УДЭТ-ын дэргэд байрладаг Драмын мэргэжлийн жүжигчдийн төв аж. Харин тус төв нь энэ жил нэрээ өөрчлөн “Гэгээн муза” академи болон өргөжин наадмаа олон улсын хэмжээнд хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ удаагийн наадам олон онцлогтой бөгөөд төвийн болон орон нутгийн театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа аж. Тэр ч утгаараа энэ жил “Гэгээн муза” наадмын эргэн тойронд хамгийн олон өрсөлдөгчдийн дунд “ширүүхэн” тулаан өрнөх нь ээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө