Оросын гурван муж болон Казахстанд өнөө өглөө үүрээр солирын бороо оржээ. Солирын бороонд өртсөн мужуудын нэг Челябинскт гэхэд хэдэн арван дуудлага ирж, байншингуудын цонх хагарч, хүмүүс бэртэж гэмтсэн байна. Гэрчүүдийн ярьж буйгаар солирын бороо орох үеэр газар чичирхийлж, цонх хагаран, гадаахь машинуудын дохиолол ажиллаж эхэлсэн гэнэ. Тэнгэрээс солир унаж буй нь 200 километрийн алс дахь Екатеринбургт хүртэл харагдсан байна.
Оросын Онцгой байдлын яамны мэдээлж буйгаар дэлхийг чиглэн ирсэн нэг цул солир газардахын өмнө шатаж, жижиг хэсгүүдэд хуваагдан таржээ. Солирын бороо орсны дараа яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр онцгой байдлын 20 гаруй мянган алба хаагчийг гурван муж руу илгээжээ.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ