Зайрмаг авахаар 300 төгрөг хэлэлгүй авсан хэрэгт буруутган долоон настай хүүгээ зодсон хойд эцэг Д.Түмэжаргалын хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хянаж дуусаад, энэ долоо хоногт тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх прокуророос ирсэн хэргийн шүүх хурлыг 30 хоногийн дотор товлон зарлах ёстой. Тиймээс хойд эцгийг тун удахгүй шүүх нь тодорхой боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3 дугаар хэсэгт зааснаар буюу бусдад хүч хэрэглэн заналхийлсэн, гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх хэрэгт буруутган 5-10 жилийн ял төлөвлөөд байгаа гэнэ. Одоогоор сэжигтэн Ганцхудаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа.
Хэргийг сануулахад, сэжигтэн Г.Түмэнжаргал нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө дагавар хүүгээ гурван цагийн турш харгисаар яргалан зодож, танхайрсан. Харин хүүг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд долоо хоног хэвтүүлэн эмчилж, одоогоор ээжтэйгээ хамт амьдарч байгаа юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө