Г.Эрхэмбаяр арслан дэд хурандаа болов


Билгийн тооллын арван долдугаар жарны усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр ШШГЕГ Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ”Таван хан” дэвжээ, ”Сүлд” спорт хорооны бөх Монгол Улсын арслан Гунаажавын Эрхэмбаярт дэд хурандаа цол олголоо.

Г.Эрхэмбаяр нь 1991 оны идэр бөх (17-18 нас)-ийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэн бөх сонирхогчдын танил болж эхэлсэн бөгөөд 2003 оны Үндэсний их баяр наадамд дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин, 2011 Үндэсний их баяр наадамд ес даван үзүүрлэж, улсын арслан цол хүртсэн билээ.