МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нар өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 401 дүгээр ангид очиж, Н.Энхбаяртай уулзаж, сар шинийн золголт хийжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь бие хамгаалагчийнхаа хамтаар хоригдож буй юм байна. Улсын дээд шүүхээс түүнд 4.6 жилийн ял сонсгосны дараа хамгаалалтыг нь буулгасан, буулгаагүй гэх хоёрдмол мэдээлэл цацагдаж байсан нь ийнхүү тодорхой боллоо.
Намын нөхдийнх нь хэлж байгаагаар Н.Энхбаяр дарга амьсгаадалт ихтэй байсан аж. Энэ нь зүрх сайнгүй байж мэднэ гэлээ.
МАХН, МҮАН-ын гишүүд дэмжигчид өчигдөр намын төв байр болох Цагаан ордондоо шинэлж, улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй тус намын Гүйцэтгэх товчооны гишүүд намын дарга Н.Энхбаяртай золгоно хэмээн Хорих 401 дүгээр ангийг зорьсон байсан юм.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ