“ИХ МОНГОЛЫН ДАРХАН БЭР” ЦОЛ ӨРГӨМЖЛӨЛ
ОЛГОХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь гурван хүү төрүүлсэн эхэд “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөл олгох, нөхөн олгох, материалыг хүлээн авч судлах, шийдвэрлэх, гардуулах, одон, түүний үнэмлэхийг нөхөн болон сольж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино
1.2. “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөл гаргах зорилго нь: Монголын гэр бүлийн соёл, хүмүүжил уламжлалыг дээдлэн хөгжүүлэх, “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөл ойлголтыг нийтэд дахин таниулах, хүргэх ажлыг зохион байгуулах.
1.3. “Их Монголын Дархан бэр” төслийг хэрэгжүүлэх эрх зүйн статус нь дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд:
• Ерөнхий зохион байгуулагч нь “Жигүүр гранд сан” ТББ,
• Санаачлан хэрэгжүүлэгч нь “Сант-Улс медиа групп” ХХК мөн.
1.4. Их Монголын дархан бэр гэдэг нь: Айлд бэр болж очоод гурван хүү төрүүлж гэр бүлээ өнөр өтгөн болгож, тэр айлын гал голомт удам угсааг залгамжлах хөвгүүд төрүүлж өгсөн эмэгтэйг ийнхүү "Дархан бэр" болгон өргөмжлөн хүндэлдэг. Монголын түүхнээ Өэлүн эх, Бөртэ үжин, Чингис хааны хамгийн хайртай бэр Сорхугтани Бехи зэрэг хатад дархан бэрийн эрх эдэлдэг байжээ.
1.5. “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөл нь: Монгол Улсын хүн ам, гэр бүлийг эрүүл саруул тогтвортой байхын төлөө монгол хүний хөгжилд оруулж байгаа хувь нэмэр мөн.
1.6. “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөлийн утга учир нь тухайн гэр бүлд амьдралын урам зориг, баяр баясгалан, сайн сайханыг бэлэглэх, хайр хүндлэлийг төрүүлэх агуулгатай байна.
1.7. Зохион байгуулагч нь үйл ажиллагааг зохион байгуулахдаа: Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны соёлын байгууллагууд, түүний харьяа нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн хэмжээнд хамтран зохион байгуулж болно.
ХОЁР. “ИХ МОНГОЛЫН ДАРХАН БЭР” ЦОЛ ӨРГӨМЖЛӨЛД ТОДОРХОЙЛОХ.
2.1. Гурван хүү төрүүлсэн эхийг “Их Монголын Дархан бэр” гэж үзэх тул уг цол өргөмжлөлд тодорхойлох, шалгаруулахад ямар нэгэн хүндрэл учрах үндэсгүй болно.
2.2. “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөлд түүний гэр бүл, ах дүү хамаатан садан, хамт олон, найз нөхөд, хэн нэгэн Монгол улсын иргэн тухайн эхийн харъяаны холбогдох төрийн засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, бодит мэдээлэлд үндэслэн тодорхойлж болно;
2.3. “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөлд тодорхойлогч нь уг цол өргөмжлөлийн бүтээц, үйл ажиллагааны зардалд 350 000 / гурван зуун тавин мянган / төгрөгийг зохион байгуулагч байгууллагад төлнө.
- “ИХ МОНГОЛЫН ДАРХАН БЭР” Ёслол хүндэтгэлийн цэнгүүн 2013 оны 03 сарын 06-нд АСА Цирк-д болно. /ТВ шууд нэвтрүүлэг/
2.4. “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөлийн бүтээц, үйл ажиллагааны зардал гэдэгт:
А/ Одон, одонгийн батламж
Б/ Өргөмжлөл
В/ “ИХ МОНГОЛЫН ДАРХАН БЭР” номонд 1 нүүр материал нийтлүүлэх эрх
Г/ “ИХ МОНГОЛЫН ДАРХАН БЭР” хүндэтгэлийн цэнгүүнд нэг хүн оролцох эрх
Д/ Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх
2.5. Хэрэв баяр ёслол, найр наадам, зохион байгуулалттай үйл ажиллагааны үеэр цол өргөмжлөлийг зохион байгуулагч талаар гардуулан хүртээлгэх хүсэлтэй нөхцөлд хол зам, томилолтын гэх мэт холбогдох зардлыг бүтээцийн зардлаас тусад нь бодож тооцно.
2.6. “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөлд тодорхойлохоор мэдүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
2.6.1. Бүрдүүлэх үндсэн материал:
а/ Тухайн тодорхойлуулж буй эхийн материал
- Дархан бэрийн болон гэр бүлийн зураг
- Номонд оруулах нийтлэл, намтар, бусад материал
б/ “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөлд тодорхойлохоор мэдүүлэгчийн бичгээр гаргасан тодорхойлолт /Өргөдлийн маягт бөглөнө/;
в/ Гурван хүү төрүүлсэн эхийн хүүхдүүдийнх нь бичиг баримт;
2.6.2. Нэмэлт материал:
а/ Гэр бүлийн зураг авчрах буюу зохион байгуулагч байгууллагын шаардлагыг хангах фото студид авахуулж болно.
б/ “Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөл хүртэгчидэд түүний үр хүүхэд, гэр бүл, хамт олноос мөнгөн шагнал дагалдуулж болно;
ГУРАВ. БҮРТГЭХ
“Их Монголын Дархан бэр” цол өргөмжлөлд тодорхойлохоор мэдүүлэгч нь номонд орох материалыг өөрөө бэлтгэж чадахгүй нөхцөлд зохион байгуулагчийн зүгээс мэргэжлийн тусламж авч болно
Бүртгэл: 2013 оны 02-р сарын 07-оос 2013 оны 02 сарын 20-ны 18 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг 4 хороо “Бага тойрог” 12/а байр “OSLER” 503 тоотод явагдана.
Харилцах утас: 70104550, 96653143, 99870722, 88114553