5 хамтлагийг нэгтгэсэн Л.Тайванбат


Хөгжмийн зохиолч, дуучин Л.Тайванбат попын хөвгүүдийн 5 хамтлагийг нэгтгэж нэг тайзнаа цуглуулан үзэгчдэд маш том бэлэг барьсан эрхэм билээ. Тэрээр энэхүү тоглолтыг хийхээр олон жилийн өмнөөс төлөвлөөд байсан бөгөөд бүгд түүний санааг дэмжин ийнхүү биеллээ олж “Мартагдашгүй” тоглолт тайзнаа эгшиглэсэн. Тэд “Мартагдашгүй” тоглолтын бэлэг болгон Л.Тайванбатын “Зүүд” дууг хамтдуу дуулж клипжүүлсэн байсан шүү.