Хятадын Гуандун мужийн Ляньзян аймгийн Чаньзян хотод нэгэн ер бусын зүйл болжээ. Маш өндөр настай эмгэн үхээд 16 цаг болсныхаа дараа дахин сэргэжээ гэж Paranormal-news.ru. интернет-хэвлэлд бичив.
Өдгөө 101 настай Пэн Сюхуа гэдэг эмгэн үүний өмнө унаж бэртэж, эхийгээ асрахаар түүний дал гарсан хоёр охин нь ирсэн гэнэ. Хэд хоногийн дараа тэд эхийгээ амьсгалахгүй, зүрх цохихгүй болж бие нь хөшөөд ирснийг мэдээд үхлээ гэж сандарч ойр орчныхноо дууджээ. Хөршүүд нь удалгүй ирж эмгэнийг оршуулах ажилд оролцжээ.
Дараагийн өдөр нь охидынх нь нэг нь эхдээ оршуулгын хувцас өмсгөөд авсанд хийх гэтэл Пэн эмгэн гэнэтхэн нүдээ нээгээд инээснээ “Та нар ирчихсэн юм уу” гэж шивнэжээ. Оршуулгад оролцох гэж байсан хүмүүс орилолдоод л зугтсан гэнэ.
67 настай охин Лю Мэйзюанийн яриагаар Пэн Сюхуа 101 настай ядуу амьдралтай ч маш сайхан зантай хүн бөгөөд нөхөр нь 11 жилийн өмнө нас барснаас хойш ганцаараа амьдарч байжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө