Дуучин Ч.Анугийн “шинэ байрны найр”


Нэг хэсэг хаусаараа гангарч байсан дуучин Ч.Ану одоо даруухан орон сууцанд амьдрах болсон. “Хөнжилнийхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг дуучин бүсгүй маань  300-н саяын үнэтэй хаусыг өөрийн болгож чадаагүй. Анх хаусандаа орохдоо 30 хувийг нь өгөөд орсон тэрээр үлдсэн мөнгөө төлөх ёстой хугацаандаа төлөхгүй хойшлуулсаар байгаад арга буюу түүнийг байрнаас нь хөөх болсон гэдэг. Байрных нь шинэ эзэн байраа суллаж өгөхийг шаардахад Ч.Ану ёстой л “гонжрох” шиг болжээ. Хаусынхаа урьдчилгаа мөнгийг авахгүй бол нүүхгүй гэж нэг уурлаж үзээд, тавилгаа 20-н саяд үнэлж, хамаг хүний уурыг хүргээд бүр сүүлдээ дуучин бүсгүйг гэрийн тавилга, эд хогшилтой нь гаргаж “шидсэн” гэдэг. Хамаг уур нь хүрсэн Ч.Ану байдаг бүх л “ах” нар луугаа ярьсан ч яаж ч чадалгүй нүдэндээ нулимстай хоцорсон ажээ.