Нарансолонго “Х- түц” хамтлагаас гарахаар болжээ


Урлагийнхан дундаа залуу гэр бүлийн тоонд ордог үлгэр жишээч хосуудын нэг бол яах аргагүй “Х-Түц” продакшны жүжигчин Тэмка, Нарансолонго нар юм. Олны хэл аманд өртөж, нилээд шуугиантай хайрын романс үүсгэж байсан тэд сэтгэлийнхээ хүчээр бүгдийг даван туулж хамтын амьдралаа эхлүүлсэн. Хэдийгээр Нарансолонго өөрөөсөө хэдэн насаар дүү залуутай гэрлэсэн нь олон хүний гайхширлыг төрүүлж байсан ч тэд үүнийг огтхон ч тоогоогүй гэдэг. Тэмкагийн хувьд өмнө нь амьдрал зохиож байгаагүй ч алаг нүдэн бүсгүйн ааш зан, яриа хөөрөө гээд бүхий л зүйлд нь ухаангүй дурлаж нэг л өдөр гурван настай охины аав болж амжсан. Үргэлж хамтдаа хосууд ажлын улмаас салахаар болсон бололтой.Учир нь Нарансолонго хамтлагаасаа гарах болсноо цахим хуудсандаа” zooz toglolt 7 honood duuslaa. tegeed l x tuts -s gariya doooooo bi chamd hairtai gej togloomoor helj boldog yumuu gedeg shig iim ugiig bas togloomoor helne gejuu bi togloogui ee naizuudaa“ хэмээн  нийтэлжээ. Авъяаслаг алаг нүдэн бүсгүй маань юуны учир гарахаар болов?