Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сар шинийн баярын өдрүүдэд үүсэх замын ачаалал, иргэдийн хэт төвлөрөлтийг сааруулах зорилгоор сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан. Уг захирамжаар өнөөдөр 10.00-20.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын бүсэд автомашины улсын дугаар нь тэгш оронгоор төгссөн автомашинтай иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Замын хөдөлгөөний энэхүү түр зохицуулалттай холбоотойгоор замын цагдаагийн газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж замын хөдөлгөөнийг зохицуулахаас гадна захирамжийн биелэлтийг хянаж байна. Уг захирамжийг зөрчсөн иргэдийг захиргааны тухай хуульд зааснаар арга хэмжээ авах юм.
Харин таны автомашины улсын дугаар тэгш оронгоор төгссөн бол маргааш замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ