Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд нарын бүлэглэн төсвийн мөнгийг завшсан гэх хэргийг өнөөдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танимд шүүх байсан ч энэ сарын 30-ны 10 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь шүүгчдэгч Ц.Болдын өмгөөлөгч шүүх хурал давхцсан гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан байна.
Ц.Болдыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлүүдээр буруутган шүүх юм.
Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаа. Мөн тэрээр цас хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учруулсан, 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ