Гар утастай хүн бүрт таатай мэдээ дуулгахад, ирэх гуравдугаар сарын 1-ээс үүрэн телефоны операторууд нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцдог болохоор бэлтгэл ажлаа хангажээ. Мөн дараа төлбөрт хэрэглэгчдээс авсан барьцаа төлбөрт хүү тооцохоор болсон юм. Дээрээс нь ярианыхаа төлбөрийг хугацаанд нь төлдөг хэрэглэгчдийн барьцааны мөнгийг буцаан олгоод эхэлжээ.
Одоогоор "Юнител" компанийн хувьд олон жил төлбөрөө хугацаанд нь төлсөн хэрэглэгчдийн барьцааг үе шаттайгаар чөлөөлөх судалгаа хийгдэж байгаа аж. Харин "Скайтел" компани барьцаа төлбөргүй Nice үйлчилгээг нэвтрүүлжээ. Мөн дараа төлбөрт үйлчилгээний барьцааг хэрэглээний төлбөрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа гэнэ. Эхний ээлжинд арав болон үүнээс олон жил дугаар эзэмшсэн хэрэглэгчдийн барьцаа хөрөнгийг шилжүүлэх ажил яг одоогоор хийгдэж байгаа юм байна. Тэгвэл "Мобиком" компанийн хувьд арваас дээш жил эднийхтэй хамт байсан хэрэглэгчийн барьцаа төлбөрийг буцаан олгож байгаа аж, Одоогоор 7000 хэрэглэгч хүү тооцуулан барьцаагда авчээ.
"Жи Мобайл" компаниа найдвартай хэрэглэгчдийг шүүж барьцааг нь буцаан өгч эхэлжээ. Мөн 9311 серийн дараа төлбөрт хэрэглэгчийн 79 хувь нь барьцаагүй болсон байна. Харин секундээр тооцох алхамын хувьд бүх үүрэн холбооны оператор компаниуд хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ