Он гарсаар Бритнигийн амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт нь дахин ганц бие гэх статус. Сүйт залуу Жейсон Травикаас харилцаагаа тасалсан дуучин бүсгүй 90 мянган ам.долларын үнэтэй алмаазан бөгжөө ч “эзэн”-д нь буцаан өгсөн гэнэ. Жейсон гэрлэх санал тавихдаа бэлэг болгосон бэлзгийг Бритни өөрөө буцааж өгсөн тухай ам алджээ. Хэдийгээр Жейсон чамгүй үнэтэй алмаазан бөгжөө нэхээгүй ч дуучин бүсгүй эргүүлэн өгөх нь зөв гэж шийдсэн бололтой.
Сонирхуулахад, Калифорни мужийн хуульд нэгэн сонирхолтой заалт бий. Хуулийн дагуу хосууд харилцан тохиролцсоны үндсэн дээр сүй, эсвэл хуримаа цуцлах тохиолдолд эмэгтэй нь бөгжөө буцааж өгөх ёстой гэнэ. Харин эрэгтэйн талаас сүйгээ, гэрлэлтээ цуцалсан бол эмэгтэй бөгжөө өөртөө үлдээх эрхтэй байдаг аж. Энэ хуулийн заалтаар чухам хэн нь сүйгээ цуцалсныг төвөггүй мэдэж болох юм...
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө