Н.Энхбаяр баривчлагдан саатуулагдаж эхэлсэнээс хойш МАХН-ын олон гишүүд дутуу хагас нойртой, дундуурдуухан хоолтой хаа газар, шүүхийн үүдэнд бөөгнөрч харагддаг болоод хэсэг хугацаа уджээ. Өнгөрсөн онд өлсгөлөн зарласан хүнийхээ тоогоор Монгол ганцаараа цойлох шахсан.
Тэдгээр өлссөн хүмүүс эрх чөлөө, эв нэгдэл, идэх хоолны төлөө бус Н.Энхбаярын төлөө амь биеэ дэнчин тавин өлсөж гарсан. Болсон болоогүй өлсгөлөн зарлах нь бас нэг талдаа сонгуулийн дуу ойртсон үед ашигтай болох ньбатлагдаад авав. Тэр бүү хэл зарим намын нэр дэвших мандатын эрх нэг хоёр зуун сая төгрөгөөр үнэлэгддэг бол зарим нь 14 хоногийн өлсгөлөн зарлах тэвчээрээр үнэлэгддэг болсон.
Хүүхэд уйлахаараа, хөгшид үхэхээрээ айлгадаг гэдэг бол сүүлийн үест хайрт даргаа ачуулсан МАХН-ынхан өлсөхөөрөө айлгадаг болох гэнэ. Өнөөгийн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахлуулсан өлсгөлөнгийн баг ноднин жилийн хавар айхавтар өлссөн бол эрхэм гишүүний шийрийг хатаахаар зүг зүгээс цугларсан гэгдэх 100 ээж бас л өлсөөд эхэлсэн дуулдана.
Хүүг минь, ханыг минь, аавыг минь ингэлээ гээд ар гэрийхэн нь өлсөх байтлаа тэмцэх талаар ч яриагүй байхад хэсэг бүлэг хүмүүс амь тавин өлсөөд байдаг...
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө