Монголын рок попын өнгийг тодорхойлох, хамгийн шилдэг хөвгүүдийн хамтлагийг төрүүлэх зорилготой “Камуртон-2” шоуны ялагчид өчигдөр тодорлоо. Анх 760 гаруй залуус “Камертон-2”-ын гишүүн болохоор авьяас билэг, хүч чадвараа сорьж өрсөлдөж байснаас дөрөвдүгээр шатанд шилдэг 16 оролцогч тунаж үлдсэн билээ. Тэд шат болгоны хүнд даалгавруудыг өөрсдийн хичээл зүтгэл, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээр даван туулсан. Тэгвэл эдгээр шилдэг 16 орлцогчдоос 624 дугаартай Б.Замбалгарав, 728 Дугаартай Б.Баярмандах, 729 дугаартай Б.Оргил, 184 дугаартай Д.Зориг нар шилдэгийн шилдэгээр тодорсон юм. Ингээд Монголын рок попын ертөнцөд хувьсал хийж, цоо шинэ өнгө төрхийг авчрах “boy band” төрөн гарлаа. Тэд хамгийн өндөр шагналын сан 150 сая төгрөг, таван жилийн продюсерийн гэрээний эзэд болж, мөн шинэ цомог, уран бүтээлээр үзэгчидтэй уулзахаар өнөөдрөөс ажилдаа ороод байгаа аж. Тус хамтлагийн продюсерээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллах бөгөөд ирэх зургадугаар сард Сингапур улсад хоёр сар хэлний бэлтгэлд суралцуулах эрхийг өөрийн зүгээс бэлэг болгон өгсөн юм.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ