БНСУ-ын Ким Хан Миний найруулсан “ War of the Arrows” кино 2011 онд дэлгэцнээ гарсан даруйдаа Өмнөд Солонгосын үзэгчдийг шуугиулж байсан билээ. Зэр зэвсгийн тулаан, дайтах урлагийн гайхамшгийг үзүүлсэн адал явдал, дайны сэдэвтэй энэ киноны хөгжмийн хэсэгт монгол залуугийн уран бүтээл багтсан гэдгийг монголчууд тэр бүр мэддэггүй.
Өмнөд Солонгосын “Ин А” дээд сургуулийн оюутан Н.Загдсүрэн тус кинонд морин хуураар гурван аяз гоцлон тоглосон байна. Үйл явдлын хэсэг бүрийн онцлогийг харуулсан уянгын болоод чөлөөт хэмнэлийн хөгжмүүдийг гайхалтай тогложээ. Харин аяыг нь тус киноны хөгжмийн найруулагч Ким Те Сон хийжээ. Түүнчлэн Н.Загдсүрэн тэндхийн үндэсний урлагийн сургуулийн оюутнуудад морин хуурь хэрхэн тоглохыг зааж, үндэсний урлагаа сурталчилж явна. Түүнийн шавь гэгдэх залуус морин хуурын бичлэгээ “Youtube” сайтад хэдийнэ байршуулсан байна. Сонирхуулахад, тэрээр Өмнөд Солонгосын үндэсний хөгжмийн “Arisu” хамтлагтай хамтран ажилладаг юм байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа