Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр Увс аймгийн нэр бүхий 13 иргэн болон тус аймгийн Ардчилсан намын нэхэмжлэхтэй хэргийг хэлэлцэх шүүх хурал шөнө дөл үргэлжлэн 00.00 цагийн үед шийдвэрээ гаргалаа.
Увс аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор иргэн бүрт 100 мянга төгрөг тараасан гэх хэргийг тухайн үед иргэд Увс аймгийн Сонгуулийн тойргийн хороонд мэдэгдсэн ч хууль зөрчөөгүй гэж үзсэн юм. Тиймээс иргэд Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд тэдний гомдлыг хэлэлцээд тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон билээ.
Тэгвэл өчигдөр болсон давж заалдах шатны шүүх хурлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчин иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааг хаасан үед мэдээллийн салбар ашиглан сурталчилгаа хийсэн, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан, мөн төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаанд оролцуулсан гэж үзэн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, СЕХ-ны холбогдох тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Цогт тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн өчигдөр гаргалаа. Ингэснээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоолыг хүчингүй болгож, тус тойрогт 28-аас дээш хувийн санал авсан дараагийн хоёр нэр дэвшигч УИХ-д орж ирэх боломжтой болох юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа