Компьютерийн программист, интернэт тэмцэгч гэдгээрээ алдаршсан Аарон Шварц АНУ-ын Бруклин хот дахь гэртээ амиа хорложээ. Бруклины цагдаа нарын мэдээлснээр 26 настай Аарон Шварц өнгөрсөн баасан гаригт гэртээ өөрийгөө боомилж, нас барсан байдалтай олдсон байна.
Аарон Шварц нь олон хүний мөрөөдөж л чадах тийм гайхамшигтай зүйлсийг бүтээсэн гоц авьяастан юм. Тэрээр 14 настайдаа интернэтийн “RSS” буюу шинэчлэл танадагч, “Reddit” зэргийг хөгжүүлэхэд гаршиж, хожим интернэт идэвхтэн гэдгээр алдаршсан байна. Хожим Аарон Шварц Стэнфордын их сургуульд элсэн суралцсан боловч жилийн дараа сургуулиа хаяжээ. Мөн тэрээр “Demand Progress” нэртэй интернэт групп үүсгэн байгуулж, улс төрийн зүгээс интернэтэд хяналт тавихын эсрэг тэмцэж байсан юм. Аарон Шварц интернэт тэмцэгчийнхээ хувиар байнга хуулийн асуудалд орооцолддог байсан бөгөөд өнгөрсөн 2011 онд Бостон хотноо хамгаалалттай компьютерээс баримт бичиг хууль бусаар хуулбарлаж, компьютерийн луйвар хийсэн хэргээр баривчлагдаж байжээ. Мөн тэрээр хоёр жилийн өмнө Нэгдсэн улсын холбооны шүүхийн олон сая баримт бичгийг интернэтээр дамжуулан олон нийтэд ил болгосноор Холбооны мөрдөх товчооноос эргэн суралжлагдаж байсан байна.
Аарон Шварцыг өнөөдөр Техас мужийн Даллас хотын Хайлэнд паркийн жүүдийн сүмд оршуулах ажээ