УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгт зориулж бид 60 “сайхан” комментийг илгээж байна. “Цахим сэтгэгдлийн нэгдсэн сан” гэгчийг байгуулснаар бид яг ийм тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Иргэд сэтгэгдэл бичихээр бол өөрийн утасны дугаар, овог нэр, регистерийн дугаараа “тоочиж” байж эрхээ авна. Тэгэхээр “Цахим сэтгэгдлийн нэгдсэн сан”-г удирдаж байгаа нөхдүүд хэн хэнийг юу гэж хэлж байна, хэн хэний төлөө үгээ хэлж байна, ерөөс хэн юу хэлэв гэдгээр нь тагнаж улстөржих бүрэн боломжтой болж байна гэсэн үг. Үүнээс гадна иргэдийнхээ амыг барьж гагцхүү магтаалын үүд хаалгыг нээж байгаа ч гэж ойлгож болно.
1.Ч.Сайханбилэг сайхан Дорнод нутгийнх.
2. Ч.Сайханбилэг УИХ-ын сайхан залуу
3. Ч.Сайханбилэг сайхан захчин ястан
4. Ч.Сайханбилэнг сайхан гурван хүүхэдтэй
5. Ч.Сайханбилэг сайхан улстөрч
6. Ч.Сайханбилэг сайхан эхнэртэй
7. Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгаль гэх сайхан нэртэй
8. Ч.Сайханбилэгийн эхнэр “Байгаль бюти” нэртэй сайхан салонтай
9. Ч.Сайханбилэг “Түүхийн багш” гэх сайхан мэргэжилтэй
10. Ч.Сайханбилэг МУИС-ийг “Хуульч” мэргэжлээр сайхан төгссөн
11. Ч.Сайханбилэг АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль төгсөх сайхан мөрөөдлөө биелүүлсэн
12. Ч.Сайханбилэг Хууль зүйн ухааны магистр гэх сайхан цолтой
13. Ч.Сайханбилэг Монголын залуучуудын холбооны ажилтан гэх сайхан эгэл албыг хашиж байв
14. Ч.Сайханбилэг МЗХ-ны Нарийн бичгийн даргын албыг сайхан хашиж байв
15. Ч.Сайханбилэг 1996-2000 онд УИХ-ын гишүүн гэх сайхан албан тушаалыг ард түмнээсээ авсан
16. Ч.Сайханбилэг МЗХ-ны Ерөнхийлөгч гэх эрхэм сайхан үүргийг гүйцэтгэж байв
17. Ч.Сайханбилэг 1998-1999 оны хороонд гэгээрлийн сайдын албыг ганцхан жил сайхан хашсан
18. 2002-2004 “лааз өшиглөхгүйн” тулд хувийн компани байгуулсан нь Хууль зүйн Е&Т товчоо байв. Энэ хугацаанд товчооныхоо захирлаар сайхан ажилласан.
19. Ч.Сайханбилэг 2004 - 2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргаар сайхан ажилласан
20. Ч.Сайханбилэг 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар сайхан ажиллаж байв
21. 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож сайхан кайф авч байв
22. Ч.Сайханбилэг 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын сайхан ажлыг хийж байв
23. 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож сайхан happy байв
24. 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын сайхан ажлаа хийж эхлэв
25. Ч.Сайханбилэг 2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл гэх сайхан өргөмжлөл авч байлаа
26. Ч.Сайханбилэг 2006 онд Алтангадас одонгоор энгэрээ сайхан мялаав
27. Ч.Сайханбилэг 2011онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэх сайхан одонг хүртэв
28. Ч.Сайханбилэг орос, англи хэлийг сайхан эзэмшсэн
29. Ч.Сайханбилэг “20-хон жилд Ардчилсан сонгуулийн байж болох бүх үр дүнг үзнэ гэдэг ховорхон завшаан” хэмээх сайхан үгийг хэлж байв
30. Ч.Сайханбилэг “Бид ардчиллын 10 цагаан буянгаа хүртлээ. Чөлөөт сонгуулиа хугацаанд нь явуулж, эрх мэдлээ шилжүүлж чаддаг боллоо. Хувь хүний шийдвэрээс хамаардаггүй дархлаагаа суулгалаа” хэмээн сайхан дуу алдаж байлаа
_jpg11(1).jpg)
31. Ч.Сайханбилэг “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай” гэх сайхан хуулийн төслийг санаачилж байв
32. Ч.Сайханбилэг VIP гэх сайхан нэвтрүүлэг хөтөлдөг байв
33. Ч.Сайханбилэг “Та битгий сувгаа солиорой” хэмээн сайхан хэлдэг байлаа
34. Ч.Сайханбилэг түүхийн багшийн мэргэжлээ сэтгүүлч болгосныхоо ачаар олны танил сайхан улстөрч болсон
35. Ч.Сайханбилэг нэр дэвшихдээ “Гэр хорооллыг интернэтжүүлнэ” хэмээн сайхан амлалт өгсөн
36. Ч.Сайханбилэгийн “Хүүхэд Бүрт Компьютер” хөтөлбөрийн компьютер дэлбэрч нэгэн хүү хараагүй сохор болох дээрээ тулсан ч сайхан хөтөлбөрийн эзэн чимээ алга
37. Ч.Сайханбилэг Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбааг удирддаг гэх сайхан “Бор шувуу” тарж байсан
38. Ч.Сайханбилэг ард түмний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх сайхан талбар болсон сэтгэгдэлээс айсандаа сэтгэгдэл хянах санаачлага гаргасан гэх сайхан “шум” бий
39. Ч.Сайханбилэг намынхаа нэгэн лидерт “Тойргоо өгчих ахаа, би нэр дэвшмээр байна” гэж сайхан зүйл гуйж байсан гэдэг.
40. Ч.Сайханбилэг сэтгүүлчдийг төрийн ордонд оруулахгүй гэх сайхан санаачлага гаргаж байв
41. УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг гомо хэмээн гүтгэснээ гомо хэмээх Нараа хүлээн зөвшөөрч, ингэснийхээ төлөө төлбөр авснаа хүлээсэн гэх сайхан мэдээлэл тухайн үед гарч байв
42. Ч.Сайханбилэг Сөүлийн гудамжинд байрлах “Альфа” гэх тансаг фитнесс клубыг баруун солгойгүй л сайхан рекламддаг гэх
43. Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг дэд дарга Д.Нямжавыг халж, оронд нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн гэдэг шавилхан залууг тавьж сайхан томилгоо хийсэн.
44. Ч.Сайханбилэг сайтуудын комментийг хянах сайхан боломжийг өөртөө олгов
45. Ч.Сайханбилэг “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” гэх сайхан санаачлага гаргасан нь Монгол Улс ХХI зууны мэдээллийн эрх чөлөөнөөс ухарч байгаатай ялгаагүй сайхан алхам болж байна.
46. Ч.Сайханбилэг “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” гэх халхавчны цаана хэн юу хэлэв гэдгийг нэгд нэгэнгүй бүртгэж “ял” оноодог сайхан коммунист тогтолцоог нэвтрүүлэх нь
47. Ч.Сайханбилэг дээрх асуудалтай холбоотойгоор иргэний бүртгэлийг нууцаас гаргах сайхан хөтөлбөр хэрэгжүүлж буй
48. Ч.Сайханбилэг “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийг хэрэгжүүлснээр хэзээ ч хэнд шүүмжлүүлэхгүй байх сайхан талтай
49. Ч.Сайханбилэг “Эзэддээ” таалагдах энэхүү төслөө намынхандаа сайхан танилцуулж дэмжлэг авсан
50. Ч.Сайханбилэг ертөнцийн хоолойг боож, хоёр нүдийг таглах сайхан санаачлага гаргасан
51. Ч.Сайханбилэг 2008 онд 90 саяын үнэтэй “Ланд круйзер”-аар сайхан гангардаг байв.
52. Ч.Сайханбилэг 2010 онд төмөр хүлгийнхээ жагсаалтад “Ланд ровер” нэмж саяар үнэлэгдэх машинуудтай болсон сайхан мэдээ бий
53. Ч.Сайханбилэг “ASU” ХХК-ийн 12.5 хувийг эзэмшдэг сайхан хувьтай
54. Ч.Сайханбилэг "Ч энд Tи" ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг сайхан талтай
55. Ч.Сайханбилэг 586 сая 500 мянгаар үнэлэгдэх байр, үйлчилгээний байгууламжтай гэх сайхан мэдүүлгийг АТГ өгсөн
56. Ч.Сайханбилэгт ганц ширхэг ч мал байхгүй гэсэн сайхан мэдээг та бүгдэд дуулгая
57. Ч.Сайханбилэг 2011 онд 1 тэрбум 386 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий орон сууц, үйлдвэр үйлчилгээний байртай болсон сайхан мэдээ байна
58. Ч.Сайханбилэг жилдээ 9 сая 833 мянган төгрөгийн сайхан орлого олдог
59. Ч.Сайханбилэгийн гэр бүл жилдээ 124 сая 905 мянган төгрөг орлого олдог сайхан байгаа биз
60. Ч.Сайханбилэг “Алтан гадас”-т харъяалагдснаараа Засгийн бялуунаас хүртэх сайхан боломжтой болсон
Уншигч та ч гэсэн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн тухай 60 "сайхан" комментийг дэмжиж "сайхан" сэтгэгдэл үлдээгээрэй. "Сайхан" сэтгэгдлийн хариуцлагыг сайт хүлээхгүй болно.
А.Одон
А.Одон
Zindaa.mn
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана