Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөх талаарх яриа олны дунд ихэд тархаж, Монголын эрдэмтэд, шашны тэргүүн болон олны танил хүмүүс байр сууриа илэрхийлж байсан билээ. Энэ тухай “Орифлэйм-ийн Г.Оюунгэрэл “Манай улс далайгаас хол, далайн түвшнээс их өндөр өргөгдсөн учраас хамгийн аюулгүй. Гэхдээ газар хөдлөлт болж магадгүй. Хэрэв газар хөдөлбөл Улаанбаатар хотын ихэнх байшин барилга нурах байх. Ерөнхийдөө Япон, Гонконг, Сингапур зэрэг далайд маш ойрхон байдаг улсууд дэлхийн хөрснөөс арчигдана. Харин Европт мөсөн тив үүсч болзошгүй. Гурван өдөр харанхуй болох нь үнэн. Цахилгаан, холбоо, гар утас бүгд ажиллахгүй” хэмээн зарим хүмүүсийн сэтгэл санааг тавгүйтэхэд хүргэсэн юм.
Харин түүний хэлснээр дэлхий сөнөөгүй нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилж байна. Хатагтай Г.Оюунгэрэл твиттер хуудсаараа дамжуулан ард түмнээсээ уучлалт гуйжээ. Тэрбээр “Би Монгол хүн бүрээс уучлалт гуйж байна. Та бүхэн минь мөнхөд байг. Нандин зүйлийн эхлэл нь гэгээрэхүй дор хүн өөрийгөө олох байдаг юм шиг ээ. Өөрийгөө олж чадаагүй байж, баялаг олох нь үхлийн эхлэл. Ямартаа ч уучлал хүсье. Миний бодож байгаа зүйл бол хэвлэл мэдээллийн салбарынхан ярилцлага болон хүмүүсийн захиалагт мэдээнд хяналт тавих хэрэгтэй. Амнаас гарах үг бүрээ алдаад туучихаасаа өмнө эрэгцүүлж нэг бодож, үр дүнг нь урьдчилан харж сураагүй өдий хүрсэн гэхээр зоригтой байжээ” хэмээн бичсэн байв.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа