УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2012 оны аравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид хулгайгаар ан хийсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Ж.Энхбаярын энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж эхэлжээ.
Тэрээр дөрвөн өдрийн турш нисдэг тэргээр ан хийж буйг Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч мэдсэн ч мориноос өөр унаагүй тул алсаас дурандан ажигласан аж.
Мөн тухайн үед Минжийн рашааныг бараадаж очсон хүмүүс Ж.Энхбаярын 34 удаа буудаж, онгоцоо дөрвөн удаа газардуулсан тухай ярьж байв. Түүнтэй хамт явж байсан Улсын заан Б.Соронзонболд агнасан гахайг нь өргөж байгаад зургаа татуулж байсан. Б.Соронзонболд уг гэрэл зургийг фейсбүүктээ тавиад удалгүй устгасан ч “олны хүртээл” болоод үлджээ. Цагдаагийнхан ч гэрэл зургийг нотлох баримт болгон авсан байна.
Юутай ч хоёр гахай агнасан, өөр ямар ан агнасныг нь тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.Түүнчлэн эрхэм гишүүнтэй хамт Мөнгөнморьтын харьяат эрхэм хамт явж газарчилж өгсөн бөгөөд эрхэм гишүүн өдөр нь ан хөөж, шөнө нь Мөнгөнморьтын Хорих ангид хонож байжээ. Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалах яамны онгоцоор ийн зугаацаж явсан гэх мэдээлэл байна.
Харин хэргийг цагдаагийнхан анхааралдаа авч, шалгаж эхэлсний дараа гэрчүүд болон байгаль хамгаалагчийн мэдүүлэг бүдгэрч эхэлсэн тухай эх сурвалж хэлж байна. Тодруулбал, байгаль хамгаалагч нь “Доороо улаан зураастай онгоц хөвч дээгүүр эргэлдэхийг л харсан. Ан хийсэн, хэн явсан зэргийг мэдээгүй” хэмээн мэдүүлж эхэлсэн гэнэ.
“ЗУУНЫ МЭДЭЭ” сонин
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана