НЗДТГ-аас буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гарагийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалт хийхээр санаачилсан. Үүний дагуу Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан нэгдүгээр сарын 03-ны 12.00 цагаас эхлэн 30 цагийн хугацаанд олон нийтээс санал асуулга явуулсан. “Мобиком”-ын хэрэглэгчдээс санамсаргүй түүвэрлэлтээр сонгогдсон 18-50 насны 98.802 иргэнд “Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гарагт 08-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал та дэмжих үү” гэсэн мессэж илгээхэд 18.644 нь хариулжээ. Энгийн мессэж судалгаанд хэрэглэгчдийн 6-8 хувь нь хариулт өгч хамрагддаг байна.
Харин энэхүү судалгаанд 18.8 хувь нь хариу илгээн оролцсон нь иргэд замын хөдөлгөөний зохицуулалтын талаархи санал асуулга болон нийслэлийн удирдлагуудын гаргах шийдвэрт ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 74.5 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гарагт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг дэмжихгүй гэсэн хариулт өгчээ. Харин 4740 иргэн ийм зохицуулалт хийхийг дэмжиж санал ирүүлжээ.
Эх сурвалж: www.assa.mn
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ