Сэтгэгдэл бичсэнийхээ төлөө шоронд явдаг цаг иржээ. Хятадад л ингэдэг гэсэн биш бололтой. Засгийн газрын хуралдаанаас “Цахим хуудас дахь сэтгэгдэлийн нэгдсэн систем” бий болгох шийдвэр гаргаж АН-ыг муулсан нөхдүүдийг дор нь тодруулж цагдаад барьж өгөхөөр болжээ. Энэ ажиллагааны “эзэн” нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ноёнтон гэнэ. Тэрээр бусдыг гүтгэн доромжилсон нөхдүүдийг ингэж шийтгэх нь зүйтэй гээд “хариуцлага тооцох” асуудал боловсруулан оруулсныг Засгийн газрын нөхөд нь дэмжжээ. Гэхдээ яагаад Ч.Сайханбилэг өөрийгөө гүтгүүлсэн гээд байгаа нь сонин. Түүний талаар үнэн зүйл гардаг санагдана. Тэрээр гэр хорооллыхныг интернэтэд холбоно гэсэн холбоогүй, хүүхэд бүрт зөөврийн копьютер өгнө гэсний барааг нь ч хараагүй, Лондон-Хонконгийг холбосон шилэн кабелийг Монголоор дайруулж мөнгө босгон гэсэн босгоогүй, өрх бүр антеннаараа үндэсний бүх сувгийг сарын ямар ч төлбөргүй үздэг болгоно гэсэн чадаагүй хуурсан. Тэр бүгдийг л бичсэн сэтгэгдэл сонгуулийн үеэр гарсан байх. Тэгэхээр сэтгэгдэлд гүтгэдэггүй үнэнийг хэлдэг байгаа биз дээ Ч.Сайханбилэг даргаа…
Эх сурвалж www.nuuts.mn
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ