Сувилагчийн буруугаас болж түлэгдсэн нярай хүүг ГГСҮТ-ийн Түлэнхийн төвөөс өнөөдөр өглөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлжээ. Шинэ оны өмнөхөн Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усанд түлж, гэмтээсэн хэрэг гаран билээ.
Нярай хүүг нийслэлд авчирч, ГССҮТ-д хүргэхэд 60 хувийн буюу гуравдугаар зэргийн түлэгдэлттэй ирсэн талаар тус төвийн эмч нар хэлж байна. Хорвоод мэндлээд хэдхэн хонож буй хүүг ЭХЭМҮТ-д эмчлэх шаардлагатай тул ийнхүү өнөөдөр шилжүүлжээ.
Одоогоор хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д шилжүүлснээр ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эмч нар байнгын хяналт тавьж, боолтыг нь хийж байхаар болсон байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө