"Ноншим" брэндийн гоймон хүний биед хорт хавдар үүсгэдэг бензопирин гэдэг бодис их хэмжээгээр агуулдаг хэмээн нилээдгүй шуугисан билээ. Энэ мэдээллийн дагуу Монгол улсын МХЕГ-аас "Ноншим" гоймонгоос дээж авч, БНХАУ-ын Шанхай хот дахь Швейцарь улсын хяналт баталгаажуулалт, шинжилгээний SGS компанийн Олон улсын сүлжээ лабораторид шинжлүүлэн, шинжилгээний хариуг 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр авчээ. Уг шинжилгээгээр "Ноншим" гоймонгоос хүний биед хор учруулах бодис илрээгүй болох нь нотлогджээ. Хүмүүсийн дунд бий болоод байсан эргэлзээг арилгаж МХЕГ-аас уг шинжилгээний дүнг олон нийтэд албан ёсоор зарласан байна. Иймээс "Ноншим" гоймонд эргэлзэх, айж болгоомжлох хэрэггүй аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө