Сэтгүүлчдийн “Болор үзэг” наадам дээр Монгол Улсын баатар, Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн Цагаан үс зүүсэн хулхи дүр нь хаа газар ажлаа хийж, зай завгүй явдаг сэтгүүлчдийн машиныг өдөр бүр дугаарын хязгаарлалтгүй явуулж байна гэж амлав. Энэ бол хошин, урлагийн дүрсгүйчүүд болох “Пароди”хамтлаг дууриан элэглэж байгаа хэрэг.
Мөн энэ үдэш дуучин Ноён Бондгор, “Буян”-гийн Жаргалсайхан, яруу найрагч Гүрбазар гээд олны танил эрхмүүдийг “шинэ”-ээр төрүүлсэн “Пароди” хамтлагийнхан Хотын захирагч Э.Бат-Үүлд зориулан
Бат-Үүл ойрдоо ажил ихтэй
Барилга нураагаад амралт багатай
Өглөө гараад алхаж эхэлнэ
Орой гэртээ автобусаар харина гэсэн шүлэг зохиочихож. Эгээ л Үүл баатар шиг болон хувирсан жүжигчин Б.Нямхүү ийн шүлэг уншихад нээрээ л өглөө ажил руугаа алхдаг, аз таарвал автобусанд суучихдаг гэсэн Э.Бат-Үүл даргыг санагдуулна.
Харин мөн л Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Гүрбазарын дүрд хувирсан жүжигчин Т.Анхбаяр Э.Бат-Үүл даргыг асуултад хариулах боломж ч олгосонгүй баахан шүлэг урсгаж урсгаж асуулт тавьчихаад баатарыг хариулах гэж ядаж байхад “Та энэ асуултад хариулахгүй ч байж болно” гээд тасалчих юм.
Харин Э.Бат-Үүл дарга сэргэлэнтэй байж нууц амрагийн тухай ганц асуултад л хариулж дөнгөв. “Нууц амраг байгаа гээд хэлчихвэл би маргааш алуулна шүү дээ ...” гэж.
Сануулахад дээрх хошигнолыг зарим хүн үнэн гээд итгэчихсэн сэтгүүлчидтэй барьцах маягтай байна лээ. Тийм л адилхан дууриасан шүү.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана