Жүжигчин Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе


Монголын хошин урлагийн ертөнцийн анхдагчуудын нэг "Х Түц" продакшны жүжигчин Н.Онон мөн ч олон хүнийг инээлгэхийн чацуу ухаарал хайр бэлэглэсэн жүжигчин. Урлагийн тайзнаа олон жил сэтгэл зүрхээ зориулж өдгөө арт түмний хайртай жүжигчдийн нэг болсон. Өхөөрдөм хөөрхөн хүүхэд, эмэгтэй хүний дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин Ононгийн  төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.  Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэхийн ялдамд цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье.

 

Paparatsi.mn сайтын хамт олон