Энэ өвөл маш хүйтэн болж буйг улс орнууд мэдээлсээр байна. Ялангуяа хүйтний эрч зүүн Европын орнуудад илүү мэдрэгдэж байгаа аж. Учир нь тус бүс нутгийн орнуудад олон хүн нас барж, байдал хүндэрч буйг илүүтэй мэдээлж байна. Тэр дундаа хуучин ЗХУ- ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дийлэнхэд нь цочир хүйтэрч, цас их оржээ.
Нэгдсэн дүнгээр энэ сар гарсаар зүүн Европт 220 хүн нас баржээ. Үүнээс хамгийн их буюу 88 хүн ОХУ, тодруулбал Сибирьт нас барсан гэнэ. Түүний араас Украинд 83, Польшид 49 хүн нас барж эхний гуравт орж байна. ОХУ-д агаарын хэм өмнөх жилүүдийн дунджаас -10-15 хэмээр доогуур байна.
Түүнчлэн Сибирьт -50 хэм хүрч дээд амжилт тогтоосон юм. Энэ өвлийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн 50 жил дэх хамгийн хүйтэн өвөл гэж тодорхойлсон бөгөөд хүйтний улмаас амиа алдаж буй хүмүүсийн ихэнх нь орон гэргүйчүүд аж. Гэхдээ тэдний ихэнх нь дулаацахын тулд эрүүл бус арга хэрэглэж, нүүрсхүчлийн хийнд хордож амиа алджээ.
ОХУ- ын хэвлэлүүдэд бичсэнээр Москва орчимд байдал арай дээрдэж эхэлжээ. Учир нь уг бүс нутгийг нөмөрсөн ер бусын хүйтэн Москва орчмын газар нутгийг орхиж Монголыг чиглэжээ. Хүйтэн агаар 10 хоногийн өмнө Москва орчмын газар нутгийг нөмөрч агаарын хэм -23 байсан аж. Гэхдээ өнгөрөгч 24-ний шөнө -28.3 хэмд хүрч дээд амжилт тогтоожээ.
Хэдий тийм ч ОХУ-ын зүүн зүгийн нутгуудад агаарын хэм Москва орчмынхоос даруй -5 хэмээр доогуур байгаа юм. Тус улсын түүхэнд Москвад хамгийн хүйтэн шөнө 1907 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж байжээ. Тухайн үед -33.4 хэм хүрч байсан бол Москвагийн хамгийн дулаан өвлийн өдөр 1910 онд тохиож 3.1 хэм байв.
Эх сурвалж: Unen.mn
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана