Үндэсний телевиз Дуучин Төмөрхуягийг гомдоожээ

Admin
58 минутын өмнө

 

Олон нийтийн телевизийг олон нийтийн дуу хоолой болгох гэж хүмүүс татварынхаа мөнгөөр “цалинжуулдаг”. Гэтэл тэд олон түмний эсрэг, хэдхэн дарга нарынхаа төлөө ажиллаж байна хэмээн иргэд бухимдах болов.

Ямар нэг тоглолтыг үнэ төлбөргүй биччихээд өөрийнхөө дураар монтажлаад хаячихдаг гэнэ. Уг нь тоглолт гэдэг чинь тусгай найруулгатай, дэс дараатай байдаг. Нэг удаагийн тоглолтонд доод тал нь дөч тавин хүн оролцдог, бүр 300 хүн оролцох тохиолдол ч бий. Гэтэл ийм олон хүний хөдөлмөр, оюун ухааныг ганц найруулагч даргатай тал тасах гээд хасаж, хольж байж болох уу.

Саяхан болсон хөгжмийн зохиолч Магсаржавын тоглолтыг “Үндэсний” телевиз бичжээ. Энэ тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд  маш сайхан болж өнгөрснийг тэнд очсон үзэгчид нэгэн дуугаар хэлнэ. Жавхлан гавьяатын тэмдэгээ хөгжмийн зохиолч Магсаржавт тоглолтон дээр гардуулж өгсөн. Энэ нь цаагуур гавьяа шагнал эзэндээ очихгүй байгааг сануулсан хэрэг. Энэ тухай олон хэвлэл мэдээллээр гарсан. Түүнийг үндэсний телевиз түмнээс нуудаг нь ямар учиртайг нь гайхаж байна. Хамгийн гайхмаар нь дуучин Төмөрхуягийг хассан явдал байв. Түүнийг дууг сонсож биширч явдаг мянга мянган хүний сэтгэлийг үндэсний телевиз ойлгохгүй байна.

Дуучин Төмөрхуягийг гарч ирээд дуулахад үзэгчид үнэхээр хөөрч баярлаж байлаа. Гэтэл телевизийн нөхдүүд түүнийг нь хасаад, ёстой нэг бантан болгож орхиж. Бие нь тааруухан Төмөрхуяг хэвтэрт байгаа бөгөөд “Миний сүүлчийн тоглолт” байх хэмээн ярьж байсан. Магадгүй тоглолтоо үзэх гэж чилэн хүлээж байсан биз. Энэ бол нэг л жишээ. Олон нийтийн телевиз үүргээ биелүүлэхгүй, хувийн “амбиц”-аар ажиллаж байна. 50 орчим хүнтэй хувийн телевизүүд хэнээс ч дутахгүй нэвтлүүлэг хийгээд явж байхад бараг 500 хүн улсаас цалинжиж байгаа энэ том айл хүн үзэх нэвтрүүлэг хийж байна уу, “Цагийн хүрд”, хаяахан гардаг киног эс тооцвол хүн тоож үздэг нэвтрүүлэг хийхгүй байгаа нь нууц биш шүү.