Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны хамгийн урт шөнийг Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан айлын урцанд өнгөрөөжээ.
12 дугаар сарын 22-нд ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт хүрэлцэн очжээ. Цагааннуур сумыг 1985 онд тухайн үеийн төр засгаас цаатан иргэд голлон амьдардаг засаг захиргааны нэгж болгон шинээр зохион байгуулж байжээ. Зүүн тайга дахь цаатны отогт Монгол төрийн тэргүүн анх удаа ес эхэлсэн ид хүйтний үеэр зорин ирнэ гэдэгт цаатан иргэд эхэндээ итгэхгүй байснаа хэлж байв.
Монгол орны хамгийн хойд хэсэгт амьдардаг, Монгол улсын хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг бол цаатнууд юм. Одоогоор Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 130 гаруй өрхийн 600 гаруй цаатан иргэд аж төрж байна. Хамгийн цөөн тоотой төдийгүй өвөрмөц соёл, аж ахуй бүхий цаатан иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг төрийн тэргүүн онцгойлон анхаарахаа илэрхийлжээ.
Аймгийн төвөөс 300 гаруй, Улаанбаатараас 1000 километр алсад орших Дархадын хотгорт энэ өдрүүдэд -48 хэмийн хүйтэнтэй хонож байлаа. Харин цаг агаарын эрс тэс нөхцөлд цаа бугаа маллан амьдардаг манай цаатан-тува иргэдийн хувьд энэ нь тийм ч цочирдохоор хүйтэн биш юм. Шинэ оны босгон дээр өндөр дээд хэмжээний өвөрмөц содон зочныг урцандаа хонуулсан Б.Өвөгдорж гуай ингэж ярьж байна.
Үндэсний соёл уламжлалаа хадгалж үлдэх, төрөлх хэл дээрээ боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлэх, цаа бугаас гадна амьжиргааны бусад эх үүсвэрийг хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, залуучуудыг ажлын байраар хангах зэрэг олон саналыг цаатан иргэд төрийн тэргүүнд хүргэлээ. Нэг үе 400 хүртэл хорогдоод байсан цаа бугын сүрэг сүүлийн жилүүдэд өсч тус сум одоо 1500 шахам толгой цаатай болоод байна. “Олуулаа хөгжихдөө цөөнхөө ч үлдээлгүй урагшлах ёстой” гэж Ерөнхийлөгч цаатан иргэдтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэжээ.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ