“Сад тавьдаг” Батаа хэнийг нь дууриасан бэ?

Admin
Өчигдөр 17 цаг 30 минут

Саяхан нэгэн хөгжилтэй реклам гарах болсон нь “Монгол туургатны зуун эрхэм нэвтрүүлэг”-ийг дууриан хийсэн “Капитал” банкны реклам. Энэхүү рекламанд жүжигчин Батаа “сад тавьсан” хэмээн уйлж буй бичлэг нь уран зохиолч Лхагвасүрэн гуайн сэтгэл хөндсөн асуултанд нулимс унагасан Баттулга сайд, Их аварга Дагвадорж хоёрын аль нэгийг нь дууриасан нь тодорхой.

 

Твиттэр хуудаснаа энэхүү рекламыг үзсэн жиргээчид өнгөрсөн Бямба гаригт их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын алийг нь дууриасан болохыг таах таавар өрнөв. Гэтэл их аварга “Баттулга ах, бид хоёрыг хийчихжээ. Банш Батааг “цупаридна” аа” хэмээжээ. Харин энэхүү твиттерийн хариуд УИХ-ын гишүүн Х.Баттулга “Бид хоёрын хэн нь ч биш байна. Банш Батаа л байна... таарахаараа...” хэмээн бичжээ.

 

Та тэрхүү рекламыг үзэж амжаагүй бол энд дарж үзэх боломжтой.