Орифлэймоор овоглосон Оюунгэрэл нь Монголчууд сүлжээний бизнесийн тухай бараг дуулаа ч үгүй шахам байхад “Орифлэйм”-ийн тухай ярьж, Монголд нэвтрүүлж, мянга мянган гишүүдийнхээ итгэл сэтгэл, зүтгэлээр олз омог, амжилт бүтээлээр өндөрлөгт хүрсэн хүн бол Г.Оюунгэрэл. Тэрбээр Азиас анх удаагаа хамгийн том цолд хүрч, дэлхийд зургаад бичигдэж, Орифлеймийн ерөнхийлөгч цол хүртэж 100.000 ам. доллараар шагнуулж явсан удаатай. Гэтэл Шведийн компанийн буянаар эдийн засгийн эрх чөлөөг эдлэх болсон хатагтай 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-д элсч, Чингэлтэй дүүрэгт дэвшсэн хэдий ч амжилт олоогүй. Дэлхийн олон оронд салбартай Шведийн “Орифлэйм” компани хэрвээ улс төр хөөхөөр бол компаниас татгалзах ёстой, улстөр, орифлеймийн бизнесийг зэрэгцүүлж хийж болохгүй гэсэн шаардлага тавьсан гэдэг. Тиймээс Г.Оюунгэрэл сонголтоо хийж, улстөрд хөл тавьсан юм. Тэгэхээр Г.Оюунгэрэл Орифлеймээс бүр мөсөн гарч, Орифлеймийн гэж овоглуулах эрхгүй боллоо.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа