Энэ хорвоод ихэр хэмээх ховорхон заяа олж ирсэн М.Сайнбилэг, М.Сайханбилэг гэх бяцхан үрсийн нэг нь хүнд өвчний улмаас хагалгаанд орох болсон боловч мөнгөний дутагдалд орон ард түмнээсээ тусламж хүсч байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Олны хүч оломгүй далай гэдг. Бяцхан хүүд туслах гэсэн сайхан сэтгэлт хүмүүс аав, ээж рүү нь утас цохисоор байна. Маш олон хүн түүнд туслахаа илэрхийлж эхэллээ.Үүний эхлэл болгож Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг адилхан нэртэй М.Сайханбилэг хүүгийн эмчилгээний төлбөрт таван сая төгрөг хандивлаж, үүрэн холбооны операторуудад хүсэлт гаргаж, мессэж бичих тусгай дугаар нээж өгсөн байна.
Хүүд туслах уриалгыг дэмжсэн Ч.Сайханбилэг гишүүн энэ талаараа “News.mn сайтад өчигдөр гарсан мэдээллийг хараад амидаадаа туслая гэж бодсон юм. Сэтгэгдлүүдийг харж байхад олон хүн туслахыг хүсч байгаа ч зав гарахгүй байгаа тул мессеж бичих боломжийг нээж өгөх хүсэлт гаргасан байсан. Тиймээс дөрвөн үүрэн телефоны операторуудын удирдлагуудтай холбогдож, тусгай дугаар гаргах боломжийг судалсан. Ингээд хүүд туслахыг хүссэн хүмүүс 159700 гэсэн тусгай дугаарт хэдэн ч удаа мессеж бичих боломжтой боллоо. Мөн би өөрийн зүгээс цалингийн зээл авч, таван сая төгрөг хандивлаж байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа. Мөн тэрбээр дуучид, жүжигчид, хөтлөгч зэрэг шинэ жилээр орлого олдог урлагийнхан ашгийнхаа тодорхой хувийг Сайханбилэг хүүд хандивлаж, томоохон сүлжээ дэлгүүрүүд зарагдаж буй бэлэгнийхээ тодорхой хувийг энэ хүүд хандивлахыг уриалж байгаагаа илэрхийлсэн юм.
Сарын өмнө, төрсөн өдрөөрөө хагалгаанд орж, одоо хүнд өвчиндөө шаналж байгаа М.Сайханбилэг хүүг аврах сүүлчийн боломж элэг шилжүүлэн суулгах мэс засал бөгөөд хагалгаа болон эмчилгээний зардал 150 сая гаруй төгрөг болох юм. Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж, 159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй.
Хандивын данс: ХААН БАНК
Төгрөгийн данс 5027641507, Долларын данс 5027641518
/Хүлээн авагч Б.Мягмар/
Холбоо барих утас:95905130, 95125895, 95970711
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө