“Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний нэгэн цэргийн ангиас их хэмжээний сум, галт хэрэгсэл, гар бөмбөг авсан болохыг хууль сахиулах байгууллагын ажилтнууд тогтоожээ. Тухайн ЗХ-ний анги байгууллагын дугаарыг одоогоор нууцалж байгаа гэнэ. Бидний сонссоноор тус ангийн дарга энэ оны эхээр солигдсон юм байна. Тэр үеэр сум, галт хэрэгслийг гадагш гаргасан гэж үзэж байгаа аж. Энэ асуудалтай холбогдуулан дээрх ангийн эрх бүхий зарим албан хаагчдыг шалгаж эхэлжээ.
Байгаль орчныг хамгаалах иргэний хөдөлгөөнийхөн, “Гал үндэстэн” холбооны гишүүд “урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн хамтран жагсаал хийх үеэрээ Төрийн тусгай хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн нь олныг цочоосон. Түүгээр ч үл барам олон хүн ажилладаг төрийн болон хувийн байгууллагад граннат тавьж, тагнуул, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудыг түргэн авхуулж, иргэдийн тайван байдлыг алдагдуулсан юм. Хууль сахиулагчид тэднээс ангийн болон байлдааны 4 буу, 140 гаруй сум, дэлбэрэх бодис, 20 орчим гар бөмбөг хурааж авсан. Тэд “Централ тауэр”-т явган цэргийн хориглолтын нэлээд тооны гар бөмбөг тавьсан байхыг цагдаагийнхан илрүүлж, аюулгүй болгосон билээ.
Төрийн хамгаалалттай бүсэд зэвсэг, галт хэрэгсэл нэвтрүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан дээрх хэргийн гол зохион байгуулагч Ц.Мөнхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хууль сахиулагчид тэднийг сум, галт хэрэгсэл хаанаас авав гэдгийг тогтоох гэж нэлээд ажилласан юм. Жагсаалд оролцогчдын нэг нь Төв аймаг дахь нэгэн цэргийн ангид ажиллаж байсан тул түүнийг сэжиглэн, тус аймаг дахь Зэвсэгт хүчний бүх анги салбарын зэвсгийг тоолоход бүрэн байжээ.
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна