“Next star” продакшнаас зохион байгуулж буй “Болор мөнгөн өвөл” шинэ жилийн баярын цэнгүүн 12-р сарын 30-ны үдэш “SS Club”-т 18 цагаас болох гэж байна. Энэ үдэш та бүхэн хүрэлцэн ирсэнээр дээд зэрэглэлийн тансан зоогийн ширээнд тухалж, өвлийн өвгөн, цасан охид болон урлаг, соёлын ододтой мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлэх болно.
Энэхүү шинэ жилийн баярын цэнгүүнд амьд хөгжмийн хамталагууд болон Мотив, Оut law, Sync, Next зэрэг хамтлаг дуучдаас гадна A Cool, Маадай, Эрдэнэцэцэг, Төрмандах, Ноён Бондгор тэргүүтэй олон уран бүтээлчид оролцох юм байна. Мөн хөгжөөнт тэмцээн, азтан шалгаруулах үйл ажиллагаа, цэнгээнт бүжгийн цаг гээд төрөл бүрийн үйл ажиллагаанууд явагдаж хүрэлцэн ирсэн залуусаа нэгээхэн хором ч уйдаахгүй ажээ. Та бүхэн энд хүрэлцэн ирэхдээ 100 доллараар тасалбараа авахад л хангалттай бөгөөд дотор үйлчилгээний бүх зүйл зөвхөн танд зориулагдсан байх болно. “Болор мөнгөн өвөл” шинэ жилийн цэнгүүндээ өргөнөөр оролцоорой залуучууд аа..
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа