Э.Бат-Үүл талбайн сүлд модны гэрлэн чимэглэлийг асаана


Шинэ жилийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан албан байгууллагууд сүлд модоо засаад эхэлжээ. Сүх жанжны талбай ч мөн сүлд модоо зассан байна. Энэ жилийн Сүлд модны гэрэл асаах ёслол энэ сарын 16-нд буюу ням гарагийн 18.00 цагаас болох юм байна. Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож хүүхэд багачуудын төлөөлөлтэй хамтран сүлд модныхоо гэрлэн чимэглэлийг асаана. Энэхүү сүлд мод нь төмөр караказан голтой, ногоон торон “дээл”-тэй, оройныхоо одтой нийлээд 25 метр өндөртэй, урсдаг гэрэл болон өнгө өнгийн бөмбөлөгөөр гоёсон байх юм.