МУГЖ Ч.Бат-Эрдэнийн хараанд өртсөн залуу дуучин Мөнх-Амьдрал өнөө цагийн нийтийн дууны урлагт Зүрхний дуулал, Хайрын цас дуунуудаараа хүч түрэн гарч, нийтийн дуу сонирхогч залуусын зүрх сэтгэлийг хөдөлгөж буй тэрээр дуулсан дууныхаа аялгууг нь өөрөө зохиодог гээд олон талын авьяастай залуу юм.
Дуулахаас гадна тэшүүрийн спортоор өсвөр наснаасаа хичээллэж ирсэн бөгөөд одоо Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин тэшүүрийн спортын ОУХМ /олон улсын хэмжээний мастер/ цолтой Монгол улсын рекорд амжилтыг 38 удаа шинэчлэн тогтоосон хүн төрлөхтөний их наадам өвлийн Олимпын наадмаас бусад бүх тэшүүрийн олон улсын тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс оролцож шорт-трекийн төрөлд олон улсын тэмцээний анхны медалийг эх орондоо авчирч байсан. Түүний энэ амжилтуудыг үнэлж саяхан Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.
Гэтэл 2014 оны өвлийн олимпын гол найдвар болсон тамирчин маань Монголын тэшүүрийн холбоонд спортоо орхих хүсэлт гаргаж өвлийн спорт сонирхогч дэмжигчдын дунд шуугиан тарилаа. Залуу тамирчны дасгалжуулагчийн ярьсанаар гэнэтийн ийм шийдвэр гаргасанд Монголын тэшүүрчид маш их харамсаж байгааг мэдэгджээ.
Залуу тамирчны энэ гэнэтийн шийдвэр нийтийн дууны урлагт шинэ өнгө аясыг тодорхойлох дуучныг гаргаж ирэх МУГЖ Ч.Бат-Эрдэнийн зорилго байв уу…
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна